• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс "Их 20"-ийн Ханжөүгийн дээд уулзалтын аюулгүй байдлын олон арга хэмжээ авч байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-08-30 17:16:32

"Их 20"-ийн бүлгийн удирдагчдын 11-р дээд уулзалт 9-р сарын 4-5-нд Ханжөү хотноо болох гэж байна. Хятад улс анх удаагаа "Их 20"-ийн дээд уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ нь Хятад улсын хувьд энэ жил зохион байгуулж байгаа хамгийн чухал дипломат арга хэмжээ юм. Терроризмтой тэмцэх олон улсын хүнд бэрхшээлтэй байдал болон дэлхийн шинжтэй өрсөлдөөн сорилттой тулгарч байгаа нөхцөл байдалд энэ удаагийн дээд уулзалтыг зохион байгуулж байгаа болохоор Хятад улс маш хянуур болгоомжтой хандаж, аюулгүйн байдлын олон арга хэмжээ авч байна.

Ер нь томоохон үйл ажиллагааны аюулгүйн хамгаалалтыг баталгаажуулна гэдэг бол хялбар биш, чухал ажил юм. Америк, Өмнөд Солонгос, Франц, Их Британи, Сингапур, Орос зэрэг улс орон олон улсын чухал чухал хурал чуулган, олон улсын том хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулахдаа бүгд тусгай бодлого арга хэмжээ хэрэгжүүлж, сэрэмжийн хэмжээг дээшлүүлэн, машин унааны хөл хөдөлгөөнийг багасгаж, хилээр орж ирэх болон дотоодын хүмүүсийг чанд хянан шалгаж, аюулгүйн хяналт шалгалтыг эрчимжүүлэн, хурлын амжилттай явах нөхцлийг бий болгодог. "Их 20"-ийн энэ удаагийн Ханжөүгийн дээд уулзалтыг зохион явуулахад Ханжөү хот мөн аюулгүйн баталгааны маш их сорилттой тулгарч байна. Фүдань их сургуулийн БРИКС-ын орнуудын судалгааны төвийн дэд эрдэмтэн Жү Же хэлэхдээ, "Энэхүү аюулгүйн хамгаалалтын ажил нь терроризмын заналхийлэлтэй тэмцэх ажилтай нягт холбоотой бөгөөд бүх дэлхийд тулгараад байгаа эрүүл мэнд, хорио цээр, хижиг сэргийлэлт гээд олон талтай холбогдох юм гэжээ.

Жөү Же хэлэхдээ "Дэлхийн жишээнээс үзэхэд, терроризм гэдэг бол үнэхээр дэлхийн хүн зонд гай зовлон болж байна. Аль ч орон энэ хурлыг зохион байгуулсан ч бүгд энэхүү сорилттой тулгарна. Бас нэг онцлох зүйл бол халдварт өвчин юм. Саяхан Риогийн олимп эхлэхэд бүх хүн зика зэрэг халдвар өвчнөөс эмээж байсан" гэжээ.

Хятадын орчин үеийн олон улсын харилцаа судалгааны хүрээлэнгийн терроризмын эсрэг төвийн эрхлэгч Ли Вэй тэмдэглэхдээ "Олон улсын том хэлбэрийн үйл ажиллагааны аюулгүйг баталгаажуулах ажлын ерөнхий зарчим бол үйл ажиллагааны аюулгүйн бүрэн байдлыг баталгаажуулж, цар хүрээ, болох газар, оролцох хүний тоо хэмжээ зэргээс шалтгаалж, авах арга барилууд адилгүй байдаг" гэжээ. Ли Вэй цохон тэмдэглэхдээ "Одоо террорист халдлагын арга хэлбэр болон арга барил тасралтгүй өөрчлөгдөж байгаа. Эдгээрийг төсөөлөхөд маш хүндрэлтэй юм. Хэдийгээр Хятад улс террорист халдлагын хамгийн гол зорилтод объект биш боловч хуралд оролцож байгаа орнууд террорист дайралтын объект байж болзошгүй юм. "Их 20"-ийн хурал аюулгүйгээр амжилттай явагдахыг баталгаажуулахын хувьд, аюулгүй байдал бол хамгийн үндсэн урьтал нөхцөл хийгээд үндэс суурь болох юм. "Хэрэв бид аюулгүй байдлыг баталгаажуулах арга барилын талаар сул, эсвэл алдаа эндэгдэл гаргах юм уу,аюулгүй байдалтай холбоотой хэрэг гаргавал маш ноцтой үр дүн дагуулах болно" гэжээ.

Олон улсын хэмжээний хот болохын хувьд, үнэн хэрэгтээ Ханжөү аюулгүйн баталгааны хүндрэл бүхий маш олон асуудалтай тулгардаг. Гэвч одоо Ханжөү дээд хурлын аюулгүй байдлыг баталгаажуулах талаар бэлтгэл бүрэн гүйцэд хангаад байна. Ханжөү аюулгүйн баталгааны хамгийн дээд зэрэглэлийн арга барил хэрэгжүүлсэн төдийгүй "Их 20"-ийн дээд хуралд зориулан аюулгүйн хамгаалалтын шугам байгууллаа. Түүнчлэн холбогдох салбар үнэн бодит нэрийн системийг эрчимжүүлэв. Энэ нь голдуу зочид буудал, шуурхай илгээмж, интернэтэд холбогдох зэрэгт илэрч байна. Түүнчлэн онц байдлын урьдчилсан төслийг шуурхай хэрэгжүүлэхийн тулд Ханжөү эргүүл хамгаалалтын багийг бүрдүүлсэн байна. Аюулгүйг баталгаажуулах арга барилыг хэрэгжүүлэх явцад, олон нийтээрээ сэргийлэн хамгаалах, тэрчлэн дүүрэг зэрэг үндсэн шат бүгд аюулгүйн баталгааны ажилд маш идэвхтэй оролцож байгаа юм.

Гэвч хамгаалалтын ажил нь Ханжөү хотын иргэдийн ердийн амьдралд зарим нөлөө үзүүлэх нь зайлшгүй. Гэвч эдгээр арга хэмжээг тухайн орон нутгийн ард иргэд ойлгож дэмжсэн байна. Хятадын Олон улсын асуудлын судалгааны сангийн стратегийн судалгааны төвийн захирал ноён Ван хэлэхдээ, "Би хятадын ард иргэдэд маш их итгэж байна. Тэд хамгаалалтын ажлын чухал чанарыг ойлгож байгаа бөгөөд сэтгэл санаа нэгтэй байна. "Их 20"-ийн бүлгийн хамгаалалтын ажилд өөрийн хувь нэмрээ үзүүлэх болно гэдэгт итгэл төгс байна" гэжээ.

Үнэн хэрэгтээ дээд уулзалтын хамгаалалт болон нийгмийн аюулгүйн байдал, ард түмний амь нас, эд хөрөнгийн аюулгүйн байдал нь нийлмэл цогц болох юм. Иймээс "Их 20"-ийн бүлгийн хамгаалалтын ажлын тухай ард иргэд ойлгож байгаа бөгөөд итгэл төгс байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе