• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Канадын ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-08-31 10:05:22

Хятадын ерөнхий сайд Ли Кэчян өчигдөр Хятадад албан ёсны айлчлал хийж байгаа Канадын ерөнхий сайд Джастин Трюдотой Бээжин хотноо уулзлаа.

Уулзалтын үеэр Ли Кэчян хэлэхдээ "Хятад, Канадын харилцаа өнө удаан түүхтэй, хоёр орны хүмүүсийн найрамдал ч гүн зузаан юм гээд хоёр орон бүр олон талт соёлыг санаачилж, адил талаа нэгтгэн, харилцан суралцан, харилцан багтаамжтай байхыг зорьж байна. Канадын шинэ засгийн газартай хамтаар шинэ боломжийг ашиглан, хоёр орны харилцааны шинэ хөгжлийн цаг үеийг нээж, харилцан ашигтай, хамтаар хөгжих зорилтыг биелүүлэн, хоёр орны найрамдлыг үеийн үед уламжлахад бид бэлэн байна" гэжээ.

Харин Канадын ерөнхий сайд Джастин Трюдо "Хятадтай хамтдаа хүчин зүтгэж, хоёр орны харилцаа, бүх талын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, найрамдлаа бэхжүүлж, хоёр орны харилцаанд идэвхтэй, тогтвортой, хүчирхэг хөгжлийн шинэ орчинг бий болгож, хоёр орон цаашлаад дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд Канадын шинэ загийн газар бэлэн байна" гэж хэлжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе