• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Мохаммедтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-08-31 22:18:40

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 31-нд Дяо Юй Тай төрийн зочид буудалд Саудын Арабын хаан ширээ залгамжлагч Мохаммед бин Салман Ал Саудтай уулзлаа.

Ши Жиньпин, Мохаммед бин Салман Ал Сауд Хятад улсад айлчилж, "Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалтад оролцож байгааг сайшаав. Тэрээр, Хятад Саудын Араб дипломат харилцаа тогтоосны 26 жилийн турш хоёр тал чин үнэнч, тэгш шударга харилцаж, олон салбарт баялаг амжилт гаргасан. Хятад улс Саудын Арабыг "Нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны чухал түншээр үздэг бөгөөд Саудын Арабтай хамтаар хичээн зүтгэж, хоёр талын стратегийн иж бүрэн түншийн харилцааг улам төгөлдөржүүлж, хоёр ард түмэнд буян эдлүүлэхийн зэрэгцээ олон улс, бүс нутгийн энх тайванд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе