• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Жастин Трудоутой уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-08-31 22:28:22

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 31-нд Дяо Юй Тай төрийн зочид буудалд Канадын ерөнхий сайд Жастин Трудоутой уулзлаа.

Жастин Трудоу Хятад улсад айлчилж, "Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалтад оролцож байгааг Ши Жиньпин сайшаав. Тэрээр, Хятад Канад хоёр орон гүн зузаан найраг харилцаатай. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа цаашид хөгжиж ирсэн. Шинэ орчин нөхцөлд хоёр талын хамтын ашиг сонирхол болон хамтран ажиллах орон зай улмаар нэмэгдэж байна. Хятад улс Канадтай хамт харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх зарчмын дагуу хоёр орны харилцааг шинэ чиглэлээр хөгжүүлж, хоёр орны ард иргэдэд улам их буян эдлүүлэхийг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе