• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн эдийн засгийг удирдан дагуулах үүрэг гүйцэтгэж буйг нотлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-01 15:49:16

Удалгүй болох "Их 20"-ийн Ханжөүгийн дээд хурал бол энэ онд болох олон улсын хамгийн чухал үйл явдалд тооцогдож байна. Японы олон салбар энэ удаагийн дээд хурлыг маш их чухалчлан үзэж байна. Дээд хурал болох гэж буй энэ үеэр ХОУР-гоос Японд суугаа сурвалжлагч Зү Маньжюнь, Японы алдартай эдийн засагч, Олон улсын стратегийн "Канон" хүрээлэнгийн дарга Киёюки Секучтай ярилцсан байна.

Ноён Киёюки Секучи 1982 оноос Японы төв банкинд, дараа нь АНУ болон Хятадад томилолтоор ажиллаж байсан ба Японы эдийн засгийн судалгааны салбарт "Хятадын талаарх нэвтэрхий толь" хэмээн алдаршжээ. Энэ оны "Их 20"-ийн тухай Киёюки Секучи хэлэхдээ "Дэлхийн эдийн засгийн байдал тийм ч сайн биш байгаа өнөөгийн нөхцөлд Хятадаар төв болгосон Азийн эдийн засаг маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Яг одоо Ханжөүд болох "Их 20"-ийн дээд хурал дэлхий дахинд дээрх байдлыг харуулах болно. Энэ нь маш их ач холбогдолтой хэмээн би үзэж байна" гэжээ.

Киёюки Секучи хэлэхдээ "Бүтцийн өөрчлөлтийн асуудлын хувьд 5-р сард болсон "Их долоо"-ийн бүлгийн дээд хурал, мөн энэ удаагийн "Их 20"-ийн дээд хуралд цөм хэлэлцэх чухал сэдэвт тооцогдож, үүнийг бүх дэлхийгээрээ маш чухал шаардлагатай хэмээн сайшааж байна. Үүнийг би ч гэсэн хамгийн чухал хэлэлцэх сэдэв мөн хэмээн үзэж байна. Худалдааны асуудлын хувьд хэрэв Хятад улс бүс нутгийн эдийн засгийн улам дээд давхаргын бүх талын түншийн харилцаа болон Хятад, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээг дорвитой урагшлуулж чадвал маш их талархал сайшаалыг хүлээх болно. Иймэрхүү байдлаар бүхий л салбарт дэлхийн худалдааны чөлөөт байдлыг хөгжүүлэх явдлыг Япон маш их сайшаадаг юм" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе