• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Канадын ерөнхий сайдтай хамт сэтгүүлчидтэй уулзжээ

CRI       (GMT+08:00) 2016-09-01 11:13:57

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 8-р сарын 31-нд Бээжинд Канадын ерөнхий сайд Жастин Трудоутой хэлэлцээ хийсний дараа хамт сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулсан байна.

Ли Кэчян хоёр орны ерөнхий сайдын хэлэлцээ хийсэн байдлыг танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, "Хятад, Канад дипломат харилцаа тогтоосон 46 жилийн турш хоёр орны харилцаа түүхэн чанартай хөгжиж, бат бэх үндэс суурьтай болсон бөгөөд хөгжлийн шинэ боломжид тулгуурлаж байна. Хоёр орны ерөнхий сайд нарын алсыг харсан яриа хэлцэл хийх үйл ажиллагааг жил бүр хийж байхаар тогтож байгаа нь дээд зиндааны үндэсний аюулгүй байдал болон хуулийн засаглалын яриа хэлцэл, гадаад харилцааны сайд нарын жил тутмын уулзалтын үйл ажиллагаа зэрэг болон улс төрийн итгэлцлийг олон талаар нэмэгдүүлж, Хятад, Канадын харилцааны хурдацтай хөгжлийг урагшлуулах болно" гэжээ.

Ли Кэчян цааш нь хэлэхдээ, "Хятад, Канадын эдийн засаг харилцан бие биенээ нөхөх хамтын ажиллагааны орон зай өргөн уудам юм. Ялангуяа шилдэг техник, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааны нөөц их байна. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн судалгааг эртхэн эхлүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт худалдаа хөрөнгө оруулалтад дөхөм үзүүлэх тодорхой мэдээллийг олгохыг хоёр талаараа сайшаасан байна" гэжээ.

Ли Кэчян мөн цааш нь хэлэхдээ, "Хятад, Канадын хамтын ашиг сонирхол санал зөрөлдөөн ихтэй байна. Хоёр талаараа Хятад, Канадын харилцааны хөгжлийн давуу талыг барьж, адил талаа нэгтгэж, адил бус талаа нөөцлөн хоёр орны харилцааны хөгжлийн давуу талыг хамгаалах хэрэгтэй" гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе