• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян, Жастин Трюдотой уулзав

CRI       (GMT+08:00) 2016-09-01 17:59:05

"Синьхуа" агентлагийн мэдээ: 9-р сарын 1-нд Ардын Их Хурлын Ордонд БХАТИХ-ын Байнгын Хорооны гишүүн Жан Дэжян, Канадын ерөнхий сайд Жастин Трюдотой уулзав.

Жан Дэжян хэлэхдээ, ноён ерөнхий сайд та Хятадад айлчилж, "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын дээд хуралд оролцож, Ши Жиньпин дарга, Ли Кэчян ерөнхий сайд нартай чухал уулзалт, хэлэлцээр хийж, Хятад, Канадын стратегийн түншийн харилцааны хөгжилд дорвитой шинэлэг хөдөлгөгч хүч сэлбэсэн байна. Урт хугацааны турш, БХАТИХ хийгээд Канадын дээд, доод хоёр танхим нягт хамтран ажиллаж, тогтмол солилцооны үйл ажиллагааны индэр байгуулж, бахдууштай үр бүтээл гаргасан байна. Хойшид хоёр орны хууль тогтоох байгууллага хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг шинэ ойлголтыг хэрэгжүүлэн урагшлуулах ажлын хүрээнд солилцоо, яриа хэлцээг эрчимжүүлж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн Хятад, Канадын найрсаг байдлыг уламжилна. Мөн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хуулийн баталгааг эрчимжүүлж, иргэдийн харилцаа холбоонд дөхөм үзүүлэх тогтолцооны чанартай зохицуулалтыг төгөлдөржүүлэн Хятад, Канадын харилцаа үргэлжлэн эрүүл тогтвортой хөгжихийг урагшлуулахад улам их хувь нэмэр оруулах болно" гэжээ.

Харин Жастин Трюдо хэлэхдээ "Хятадын талтай бүх салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны солилцоог эрчимжүүлж, ард түмэнд сайн сайхныг авчрахын төлөө Канадын тал бэлэн байна" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе