• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Канадын харилцааны хөгжлийн шинэ цаг үеийг нээхийг онцолжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-01 11:08:20

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 31-ний үдээс өмнө ардын их хурлын ордонд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын Ханжөүгийн чуулга уулзалтад оролцох Канадын ерөнхий сайд Жастин Трюдоутой хэлэлцээ хийх үеэр "Хятад, Канад бол Ази, Номхон далайн бүс тэрчлэн дэлхийн хэмжээнд чухал нөлөөтэй улс орнууд, мөн хамтын ажиллагааны чухал түнш юм. Канадын шинэ засгийн газар Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхээр хичээж байгааг Хятадын тал сайшааж, хоёр орны харилцааг хөгжлийн шинэ үе шатанд оруулахад бэлэн байна. Хятад, Канадын харилцааны хөгжил нь хоёр оронд ашигтай төдийгүй бүр цаашлаад даяарчилсан өрсөлдөөн сорилтыг зохицуулах, дэлхийн энх тайван болон хөгжлийг урагшлуулахад ч ашигтай юм. Хятад улс Канадтай хамтран НҮБ, "Их 20"-ийн бүлэг зэрэг олон талт механизмын хүрээнд зөвшилцөл болон зохицуулалтаа эрчимжүүлж, хамтаар энх тайван болон тогтвортой байдлыг хамгаалах гэсэн нааштай боломжийг олон улсын хамтын нийгэмлэгт өгч, дэлхийн эдийн засгийн сэргэлт болон өсөлтийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж ажиллахад бэлэн байна" гэжээ.

Жастин Трюдоу хэлэхдээ, "Хятад улс бол дэлхийн эдийн засгийн чухал цогц байж, эдийн засаг, нийгмийн хөгжил нь иргэдийн хүндэтгэл сайшаалыг хүлээж байна. Хятад улстай ажил хэрэгч хамтын ажиллагааны үндсэн дээр өөр өөрийн давуу талаа ашиглан, олон улсын үйл хэрэг дэх зөвшилцөл зохицуулалтаа эрчимжүүлж, улам хүчтэй, идэвхтэй, олон дэс давхарга бүхий хамтын ажиллагааны түншийн харилцаа байгуулахад Канадын тал бэлэн. Түүнчлэн дэвшилтэт технологи зэрэг салбарын худалдаа болон хамтын ажиллагааг гүнзгийрүүлснээр олон улсын зах зээлийг тэлж, чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай зөвшилцлийг эхлүүлж, Канад, Хятадын худалдаа болон олон улсын худалдааны тогтвортой өсөлтөд түлхэц өгөхөд Канадын тал бэлэн" гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе