• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын төлөөлөгчид хэвлэлийн бага хурал хийжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-01 17:21:26

 "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын 11 дэх чуулга уулзалт 9-р сарын 4,5-ны өдрүүдэд Хятадын Ханжөү хотод чуулна. Хятадын төлөөлөгчид 1-ний үдээс хойш чуулга уулзалтын хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, Хятадын Ардын Банкны дэд ерөнхийлөгч И Ган "Их 20"-ийн бүлгийн "эрчтэй, тогтвортой, тэнцвэртэй, багтаамжтай өсөлт" болон валют, банк санхүүгийн системийн өөрчлөлт зэрэгт холбогдуулж Хятад улсын үзэл баримтлал, санал санаачилгыг танилцуулжээ. 

Тэрээр "Их 20"-ийн бүлэг нь макро бодлогын зохицуулалт, бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, нээлттэй, багтаамжтай өсөлтийг ахиулах зэрэг талаар нааштай нийтлэг ойлголтод хүрч, удахгүй "Ханжөүгийн үйл ажиллагааны төлөвлөгөө", "Хариуцлага нэхэмжилж үнэлгээ хийсэн тайлан" болон гишүүн орнуудын 2016 оны эдийн засгийн өсөлтийн стратеги зэргийг нийтлэх болно" гэжээ. \Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе