• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, Нурсултан Назарбаевтай хэлэлцээ хийв

CRI       (GMT+08:00) 2016-09-02 16:36:01

Хятад улсын дарга Ши Жиньпин 9-р сарын 2-нд Ханжөүд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай хэлэлцээ хийв.
Ши Жиньпин, өдгөө Хятад, Казахстаны харилцааны хөгжлийн чиг хандлага хурдасч, олон салбарын хамтын ажиллагаа бүх талаар ахицтай, онцлогтой байна" гэв.

Тэрээр "Хятад, Казахстан хоёр улс "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг бүх талаар урагшлуулж , хоёр орны "Торгоны замын эдийн засгийн бүс"-ын бүтээн байгуулалт болон "Гэрэл гэгээт зам"-ын шинэ эдийн засгийн бодлогыг холбох хамтын ажиллагааны төлөвлөгөө"-г хамтдаа сайтар хэрэгжүүлэх ёстой. Үйлдвэрлэх хүчний болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тогтвортой нэмэгдүүлж, мэдээлэл холбоо болон бодлогын зохицуулалтаа эрчимжүүлэн, өрсөлдөх чадвар сайтай, нэмүү өртөг өндөртэй нэн олон төсөл хэрэгжүүлэхийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Эрчим хүч, нөөц баялгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн салбарыг өргөтгөн, аюулгүйн хамтын ажиллагааны эрч хүчээ нэмэгдүүлэх нь зүйтэй гэв.

Нурсултан Назарбаев "Казахстан улс Хятад улстай уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд дээд хэмжээний улс төрийн итгэлцэлтэй юм. Казахстаны тал хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг нандигнан үзэж, "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийн бүтээн байгуулалт болон "Гэрэл гэгээт зам"-ын шинэ эдийн засгийн бодлогыг дэмжиж байна" гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн удахгүй нээгдэх "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын Хөнжөүгийн дээд хэмжээний уулзалтын тухай ярихдаа "дээд хэмжээний уулзалт удирдан дагуулах үүрэг гүйцэтгэж, дэлхийн эдийн засагт гарах зам зааж, өсөлтийг хөдөлгөх арга сүвэгчлэн, олон улсын зах зээлийн итгэлцлийг сэргээн нэмэгдүүлэхийг хүсэж байна" гэлээ.

Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн Хятад, Казахстаны хамтын ажиллагааны холбогдох комисс, "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийн бүтээн байгуулалт болон "Гэрэл гэгээт зам"-ын шинэ эдийн засгийн бодлогыг холбох хамтын ажиллагаа, түүнчлэн хөдөө аж ахуй, чанар хяналт шалгалт хорио цээрийн зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд байлцав.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе