|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпины урилгаар Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 9-р сарын 1-5-ны өдрүүдэд Хятад улсад ажлын айлчлал хийх бөгөөд зочин орны тэргүүний хувиар "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын 11 дэх дээд уулзалтад оролцоно. Тэрээр айлчлалынхаа өмнө ХОУР болон Хятадын хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултад бичгээр хариу өгчээ.
Назарбаев тэмдэглэхдээ "Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгыг хүлээн авч, Казахстан улсын хувьд "Их 20"-ийн бүлгийн дээд уулзалтад оролцох нь нэр төрийн хэрэг юм. Ийм боломж олгосон Хятад улсад талархлаа илэрхийлье.
"Их 20"-ийн бүлгийн удирдагчдын дээд уулзалтыг анх зохион байгуулсан нь 2008 оны дэлхийн банк санхүүгийн хямралыг зохицуулахын төлөө юм. Өдгөө дэлхийн эдийн засгийн асуудлыг шийдвэрлэж, гишүүн орнуудын макро эдийн засгийн бодлогыг зохицуулж, дэлхийн банк санхүүгийн системийг өөрчлөхийн хамгийн чухал механизм боллоо. Дэлхийн бүс нутгийн улс төр, дэлхийн банк санхүүгийн байдал улмаар тогтворгүй болж байгаа учраас "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын дээд уулзалтад эрхбиш хүчирхэг улсын чансааг харуулж, дэлхийн эдийн засгийг тогтвортой байлгахыг батлах хэрэгтэй" гэж тэрээр тэмдэглэв.
Назарбаев цааш нь хэлэхдээ, "Их 20"-ийн бүлгийн дээд уулзалтын ээлжит даргалагч орон болох Хятад улс инноваци, шинэ аж үйлдвэрийн хувьсгал болон дижитал эдийн засгийг голлон хөгжүүлэх шаардлагатай. Хятад улсын энэ талын үйл ажиллагааг Казахстан бүхий л талаар дэмжинэ. Казахстан ч аж үйлдвэрийг шинэчлэн хөгжүүлэх төлөвлөгөөний хоёр дахь таван жилийн төлөвлөгөөг биелүүлж байна. Мөн саяхан Мэдээлэл харилцаа, холбооны яам байгуулж, дижитал эдийн засгийг чухалчлан ажиллаж байна" гэжээ.
Казахстан ирэх жил нийслэл Астанад болох "Дэлхийн үзэсгэлэн яармаг"-т бэлтгэж байна. Тус үзэсгэлэн яармагийг "Ирээдүйн шинэ эрчим хүч" уриан дор зохиох гэж байна. "Их 20"-ийн бүлгийн дээд уулзалтаас эдгээр асуудалтай холбогдуулан гаргасан бүх шийдвэрийг Казахстан сайшаана" гэж тэрээр тэмдэлэжээ. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |