• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Индонезийн ерөнхийлөгчтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-02 19:07:52

Хятад улсын дарга Ши Жиньпин 2-ны өдөр Ханжөүд Их 20-ийн бүлгийн удирдагчдын Ханжөүгийн дээд уулзалтад оролцохоор ирсэн Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодотой уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Индонез маш олон хамтын ашиг сонирхолтой, хоёр орны харилцааны чиглэл, хөгжлийн хандлага сайн байна. Бид үүрдийн сайн хөрш, сайн түнш , сайн анд байх ёстой. Хоёр талаараа боловсрол, шинжлэх ухаан технологи, эрүүл мэнд, радио телевиз, залуучууд зэрэг салбарын харилцааг чангатгаж, хоёр орны харилцааны суурийг бат бэх болгох хэрэгтэй. АСЕАН-ы эв найрамдал, хамтын цогцын бүтээн байгуулалтыг Хятад улс цаашид дэмжиж, Индонезтэй хамт хөгжиж буй орны ашиг сонирхлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.

Жоко Видодо хэлэхдээ, Индонез Хятад улстай худалдаа, хөрөнгө оруулалт,банк санхүү, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе