• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Лаосын даргатай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-09-02 20:38:14

Хятад улсын дарга Ши Жиньпин 2-ны өдөр Ханжөү хотноо "Их 20"-ийн удирдагчдын Ханжөүгийн дээд уулзалтад оролцохоор ирсэн Лаосын дарга Воунгнангтай уулзлаа.

Ши Жиньпин, Хятад Лаос хоёр орон бол сайн хөрш, сайн анд, сайн түнш юм. Хятад Лаос дипломат харилцаа тогтоосны 55 жилийн турш хоёр орны найрамдал улмаар гүнзгийрч, олон салбар дахь хамтын ажиллагаа тал бүрээр хөгжсөнөөр хоёр орны ард иргэдэд ач тус хүргэж ирсэн. Бид дээд зиндааны харилцаагаа чангатгаж, стратегийн хэлхээ холбоогоо эрчимжүүлж, туршлага цаашид солилцох ёстой бөгөөд стратегийн хөгжлийн уялдааг холбож, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт болон үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааг хамтаар урагшлуулж, дэд бүтэц, эрчим хүч, эдийн засаг зэрэг салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа улмаар эрчимжүүлэх ёстой гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе