• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Сингапурын ерөнхий сайдтай уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-09-02 21:35:52

Хятад улсын дарга Ши Жиньпин 2-нд Ханжөү хотноо "Их 20"-ийн удирдагчдын Ханжөүгийн дээд уулзалтад оролцохоор ирсэн Сингапурын ерөнхий сайд Лее Сиен Лоонтой уулзлаа.

Лее Сиен Лоон тус уулзалтад оролцож байгааг Ши Жиньпин сайшаалаа. Ши Жиньпин, өнгөрсөн жил Хятад Сингапур хоёр орон хамтын ажиллагааны иж бүрэн түншийн харилцааг тогтоосон. Түүхийн шинэ эхлэлийн цэгт хоёр орны харилцааны хөгжлийг сайн төлөвлөх, дээд зиндааны харилцааг хэвээр байлгах, хэлхээ холбоогоо чангатгах хэрэгтэй бөгөөд хоёр талын гол ашиг сонирхол болон том чухал асуудал дээр харилцан ойлголцож харилцан хүндэтгэхийг хүсэж байна. Сингапурын "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцох хүсэл зоригийг Хятад улс чухалд үзэж байгаа бөгөөд холбогдох олон салбарт хамран ажиллахад бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе