• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны зөвшилцөл болов

CRI       (GMT+08:00) 2016-09-03 17:29:40

2016 оны Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны зөвшилцөл 9-р сарын 3-нд Эрээн хотын Олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд нээгдэв.

Энэ удаагийн арга хэмжээ нь форумын зөвшилцөл, тусгай сэдэвт үзэсгэлэн, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, төслийн сурталчилгаа, компани нэгжүүдийн хамтын ажиллагаа зэргээс бүрдэж, 5 хоног үргэлжлэх юм. Форум, нөхөрсөг ярилцлага, танилцах, тайлангийн хурал зэргээр дамжин, эх газрын хил дагуу бүс нутгийн дэд бүтцийн түншлэлийг ахиулах, боомтын бүрдүүлэлт, худалдаанд тус дөхөм үзүүлэх, соёл аялал жуулчлал, боловсрол, санхүү зэрэг талаар олон хамтын ажиллагааны нийтлэг ойлголтод хүрэх болно. Арга хэмжээнд оролцсон компани нэгжүүд уул уурхайн нээн ашиглалт, арилжаа худалдааны ложистик, хил дамнасан цахим худалдаа, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, санхүүгийн хамтын ажиллагаа зэрэг олон салбарт нийтлэг зорилт тогтоох буюу хэлэлцээр хйих юм. Эрээн хотын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн арга хэмжээнд олон улсын стандартын 430 гаруй лангуу буюу онцгой засаж чимэглэсэн лангуу ажиллуулж, түүнчлэн ордны гаднах үзэсгэлэнгийн бүсэд машин тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан бараа, хувцас, өдөр тутмын хэрэгсэл, уул уурхайн бүтээгдэхүүн, үндэстний гар урлалын бүтээгдэхүүн зэргийг үзэсгэлэнд тавьжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд Хятад, Монгол улс, Орос, Пакистан, Энэтхэг, БНСУ зэрэг орон, бүс нутгийн 400 гаруй компани оролцсон байна. Эдгээрийн дотор Хятадын Тайвань, Хятадын Хонконгийн бүс нутгийн 47 компани үзэсгэлэнд оролцов.

Эрээнд зохиогдсон энэ удаагийн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвшилцлийн арга хэмжээ Эрээн, Шилийнхот, Авга хошуу гурван газарт зохион байгуулагдах юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе