• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Туркийн ерөнхийлөгчтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-09-03 15:41:54

Синьхуа Агентлагийн мэдээ: 3-нд Ханжөү хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадад ирж ИХ 20-ын удирдагчдын дээд уулзалтад оролцох гэж байгаа Туркийн ерөнхийлөгч Ердогантай уулзсан байна.

Ши Жиньпин: Ноднин жил Турк ИХ 20-ын удирдагчдын Анталягийн дээд уулзалтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд Хятадын талтай Ханжөүгийн дээд уулзалтыг бэлтгэн зохион байгуулах тухай сайн сайхан харилцаа холбоотой байсаар ирсэн юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар миний бие ерөнхийлөгчтэй хамт Хятад Турк хоёр талын харилцааны хөгжлийг ахиулах бишгүй олон талын тохиролцоонд хүрч, хэрэгжүүлж байгаа бөгөөд ололт амжилтад хүрсэн байна гэжээ.

Ердоган: Турк Хятад хоёр орны олон давхарга, олон салбар нягт харилцаа холбоотой, хоёр талын харилцааны хөгжлийг дорвитой ахиулсан юм. Туркийн тал Туркийн улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалж буй ажлыг Хятадын тал дэмжиж байгаад баярлаж байна, Хятадын талтай хөрөнгө оруулалт, эрчим хүч, агаарын тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, терроризмыг эсэргүүцэх зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлж, гуравдагч зах зээлийг нааштай нээхийг хүсэж байна гэжээ.   /Сайн-Өлзий/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе