|
|
||
2016 оны Их 20-ын үйлдвэр худалдааны дээд хурал (B20) 9-р сарын 3-нд Жэжянь мужийн Ханжөү хотод болов. Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож, үг хэлжээ.
Их 20-ын үйлдвэр худалдааны дээд хурал бол Их 20-ын удирдагчдын Ханжөүгийн дээд уулзалтын иж бүрэн үйл ажиллагаагаа бөгөөд олон улсын үйлдвэр худалдааны зүтгэлтнүүдийн бүх дэлхийн эдийн засгийн засаглал, олон улсын эдийн засаг худалдааны дүрэм журмыг боловсруулан тогтооход оролцох чухал индэр юм. Энэ удаагийн дээд хуралд 32 улс орон бүс нутаг, олон улсын 26 байгууллагын 800 гаруй үйлдвэр худалдааны төлөөлөгч оролцож, Ханжөүгийн дээд уулзалтад "2016 оны B20-ын бодлогын тайлан" гаргаж өгөх болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |