• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин гол сэдвээр илтгэл тавилаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-09-03 20:36:56

Хятад улсын дарга Ши Жиньпин 3-нд 2016 оны "Их 20"-ийн үйлдвэр худалдааны дээд хурлын нээлтийн ёслолд оролцож "Хятадын хөгжлийн шинэ гараа- дэлхийн өсөлтийн шинэ зураг" сэдвээр илтгэл тавьж, Хятад улс бүтээлч, нээлттэй, холбоотой, хүртээмжтэй дэлхийн эдийн засгийг талуудтай хамт бүтээн байгуулах тухай онцоллоо. 

Ши Жиньпин илтгэлдээ, Хятад улсын өөрчлөлт нээлтийн 38 жил бол агуу их замнал мөн. Энэ нь хамтаар баяжих үйл явц бөгөөд Хятад улс дэлхийд хандсан, дэлхий Хятад улс руу хандсан үйл явц  юм. Өнөөдрийн Хятад орон түүхийн шинэ гараан дээр зогсож байна. Энэ нь Хятад улсын өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийн шинэ хөдөлгөгч хүчийг нэмэгдүүлэх гараа юм. Энэ шинэ гараан дээр Хятад улс өөрчлөлтийг хэлбэрэлгүй хэрэгжүүлж, улам сайхан ирээдүйг цогцлоон байгуулах болно. Бүтээлч хөгжлийн стратегийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, өсөлтийн хөдөлгөгч хүчийг улам дайчилна. Ногоон хөгжлийг хэлбэрэлтгүй урагшлуулж, чанар, үр ашгийг дээшлүүлнэ. Тэгш шударга журмаар ашгаа хуваалцаж, ард иргэдэд улам их ашиг тус хүртээнэ. Гадаадад нээлттэй байхыг нэмэгдүүлэх замаар хэлбэрэлтгүй явж, харилцан ашигтай хамтаар ашиг олох цар хүрээг улам өргөтгөнө. Хятад улс эдийн засгийн өсөлтийг баталж, өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд хөгжлийн олон боломж нээнэ гэдэгт итгэл, хүч дүүрэн байна гэжээ.
   
Ши Жиньпин, өнөөгийн дэлхийн эдийн засаг ээдрээтэй бөгөөд эрсдэл ихтэй байна. Ханжөүгийн дээд уулзалтаар дамжин талуудтай хамт асуудлыг туйлбартай шийдвэрлэх, иж бүрэн бодлого стратегийг агуулсан "жор" гаргаж, дэлхийн эдийн засгийг улам эрчтэй, тогтвортой, тэнцвэртэй, хүртээмжтэй өсөн нэмэгдүүлэхийг Хятад улс хүсэж байна. "Их 20" бүтээлч, нээлттэй, холбоотой, хүртээмжтэй дэлхийн эдийн засгийг бүтээн байгуулах болно. Өсөлт, хөгжлийн үр ашгийг бүх улс орон, ард түмэнд хүртээж, олон орны ард иргэд тэр тусмаа хөгжиж буй орнуудын ард иргэдийн амьдралыг өөд татах нь бидний зорилго мөн гэжээ.

Илтгэлийн дараа 2016 оны "Их 20"-ийн  үйлдвэр худалдааны дээд хурлын дарга, Олон улсын худалдааг дэмжих Хятадын зөвлөлийн дарга Жян Зэнвэй, Ши Жиньпин даргад "2016 оны B20-ийн бодлогын зөвлөмж" -ийг гардууллаа.

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зума, Канадын ерөнхий сайд Трюдо болон олон улсын байгууллагын холбогдох хүмүүс нээлтийн ёслолд оролцжээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе