• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Барак Обаматай уулзав

CRI       (GMT+08:00) 2016-09-04 10:23:43

9-р сарын 3-нд Ханжөүд Хятад улсын дарга Ши Жиньпин "Их-20"-ын удирдагчдын Хөнжөүгийн дээд уулзалтад оролцохоор ирсэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзав. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Америкийн харилцаа, хамтаар сонирхож буй том чухал олон улсын, бүс нутгийн асуудлуудаар илэн далангүй, гүнзгий, найрсгаар санал бодлоо солилцож, багц чухал нийтлэг ойлголтуудад хүрэв.

Ши Жиньпин, 44 жилийн өмнө хоёр орны удирдагчид Сиху төрийн зочид буудалд "Шанхайн албан мэдэгдэл" тохиролцож, хоёр орны харилцаа хэвийн болох түүхийн үйл явцыг эхлүүлсэн билээ. 2013 онд бид Анненберг эдлэнд уулзалт хийснээс хойш хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Америкийн их гүрний шинэлэг харилцааны бүтээн байгуулалт маш олон, бодитой ололт амжилтад хүрсэн юм. Хятад, Америкийн хоёр талт худалдааны хэмжээ, харилцан хөрөнгө оруулалт, хүмүүсийн ирж очих солилцоо бүгд түүхийн шинэ дээд түвшинд хүрсэн байна гэв.

Хоёр орны төрийн тэргүүн хоёр талд оршиж буй зарим зөрчилтэй асуудлын талаар санал солилцсон бөгөөд бүтээлч арга замаар илүү сайтар зохицуулах буюу тогтоон барихыг зөвшөөрөв. Ши Жиньпин, Хятадын Тайвань, Түвд, хүний эрх зэрэг асуудлаарх Хятадын талын зарчим, байр суурийг өгүүлэв.

Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Ши Жиньпин, Хятад улс Өмнөд Хятадын тэнгис дэх өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн эрх, далай тэнгисийн эрх ашгаа үргэлжлэн хэлбэрэлтгүй хамгаалахын зэрэгцээ хэргийн тухайн тухайн талтай зөвшилцөх, гэрээ хэлэлцээр хийх энх тайвны замаар маргааныг зохицуулахыг баримталж, АСЕАН-ны орнуудын хамт Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах болно. Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Америкийн талаас хүсэж байна гэв.

Солонгосын хойгийн асуудлаар Ши Жиньпин, Хятадын тал, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, яриа хэлцэл, зөвшилцлөөр асуудлыг зохицуулахыг ямагт баримталж байна. Талууд Солонгосын хойгийн хурцадмал байдлыг гааруулах үйл ажиллагаа яуулахаас зайлсхийж, байдалд сайн эргэлт гарахыг урагшлуулахын тулд хамтаар хичээн зүтгэх нь зүйтэй. Америк БНСУ-д пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах "THAAD" систем байрлуулахыг Хятадын тал эсэргүүцэж байгаа бөгөөд Хятадын талын стратегийн аюулгүй байдлын ашиг сонирхлыг үнэнхүү хүндэтгэхийг Америкийн талаас шаардаж байна гэж онцлов.

Барак Обама: Америк, Хятадын харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой Ханжөүд ирж Ши Жиньпин даргатай дахин уулзаж, Америк, Хятадын харилцааны өргөн хүрээ, гүнзгий боломжийн талаар үргэлжлэн санал бодлоо солилцож байгаадаа баяртай байна гэв.

Барак Обама: Тайваний асуудлаар Америкийн талын хэрэгжүүлж байгаа Нэг Хятад улсын бодлого өөрчлөгдөөгүй, Тайваний "тусгаар тогтнол"-ыг хайсан аливаа үйлдлийг эсэргүүцнэ. Түвд бол Хятад улсын нэгэн хэсэг гэдгийг Америкийн тал хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хоёр тал түүнчлэн бусад том чухал олон улс, бүс нутгийн асуудлуудаар санал бодлоо гүнзгий солилцов.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе