|
|
||
9-р сарын 4-нд Ханжөүд БРИКС-ын орнуудын удирдагчдын албан ёсны бус уулзалт болов. Хятад улсын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жэйкоб Зума, Бразилын ерөнхийлөгч Мичел Темер, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар оролцов.
Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ эн тэргүүнд Бразилын ерөнхийлөгч Мичел Темер БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааны том гэр бүлд нэгдсэнийг угтаж буйгаа илэрхийлэв. Ши Жиньпин, БРИКС-ын орнууд бол шинэ зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын өмнө эгнээний дагуулагчид бөгөөд "Их-20"-ын бүлгийн чухал гишүүд юм. Гишүүн орнууд түүхийн урсгалыг даган, олон улсын их чиг хандлагыг атгаж, зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, олон улсын засаглалд улам илүү санаачилгатай, ашигтай байр эзлэх ёстой гэсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |