|
|
||
9-р сарын 4-нд Ханжөүд БРИКС-ын орнуудын удирдагчдын албан ёсны бус уулзалт болов. Хятад улсын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жэйкоб Зума, Бразилын ерөнхийлөгч Мичел Темер, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар оролцов.
Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ эн тэргүүнд Бразилын ерөнхийлөгч Мичел Темер БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааны гэр бүлд нэгдсэнийг угтаж буйгаа илэрхийлэв. Ши Жиньпин, БРИКС-ын орнууд бол шинэ зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын тэргүүн эгнээний дагуулагчид бөгөөд "Их-20"-ын чухал гишүүд юм. Гишүүн орнууд түүхийн урсгалыг даган, олон улсын чиг хандлагыг дагаж, зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, олон улсын засаглалд улам илүү санаачилгатай, ашигтай байр эзлэх ёстой гэсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |