• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ын орнуудын удирдагчдын Ханжөүгийн албан бус уулзалт хэвлэлийн мэдэгдэл гаргав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-09-04 16:15:24

Синьхуа Агентлагийн мэдээ: БРИКС-ын орнуудын удирдагчдын Ханжөүгийн албан бус уулзалт хэвлэлийн мэдэгдэл гаргав. БРИКС-ын орнуудын удирдагчид 2016 оны 9-р сарын 4-нд Их 20-ийн Ханжөүгийн дээд уулзалтын хугацаанд уулзалт хийжээ.

Удирдагчид хамтаар сонирхож буй бүх дэлхийн улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, бүх дэлхийн засаглалын тухай зэрэг чухал асуудлаар өргөн хэмжээнд санал бодлоо солилцсон байна.

БРИКС-ын орнууд нээлттэй, эв санаа нэгтэй, эрх тэгш, харилцан ойлгох, багтаамжтай, харилцан хамтран ажиллах зэрэг зарчмын дагуу стратегийн түншийн харилцаагаа улам эрчимжүүлэх хэрэгтэй гэж удирдагчид цохон тэмдэглэв.

Олон улсын хуулийн үндэс суурь дээр эрх тэгш, төв шударга олон улсын дэг журам тогтоохын чухлыг удирдагчид дахин нотлов.

Хятадын 2016 оны Их 20-ын ээлжит дарга орны байр суурийг дэмжиж, Ханжөүгийн дээд уулзалт бүрэн дүүрэн амжилтад хүрэх болно гэдэгт итгэл төгс байгаагаа удирдагчид илэрхийлээд Хятад улс дарга орны хувьд хөгжлийн төслийг хүндэтгэж байгааг сайшаажээ.   \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе