|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 3-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нартай Ханжөүд цаг уурын өөрчлөлтийн тухай "Парисын хэлэлцээр"-ийг батлан зөвшөөрөх бичиг баримт солилцон, хадгалах ёслолд оролцжээ.
Үдээс хойш 15 цаг 30 минутын үед ёслол эхэлж, Ши Жиньпин, Барак Обама нар Бан Ги Мунд Хятадын болон Америкийн цаг уурын өөрчлөлтийн тухай "Парисын хэлэлцээр"-ийг батлан зөвшөөрсөн бичиг баримтыг гардуулан хадгалуулсан байна. Үүний дараа Ши Жиньпин үг хэлжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, цаг уурын өөрчлөлт хүмүүсийн аз жаргал, ирээдүйтэй холбоотой. "Парисын хэлэлцээр" нь 2020 оноос хойших дэлхий нийтээрээ хамтран ажиллаж цаг уурын өөрчлөлтийг даван туулах тодорхой чиг хандлагыг тодорхойлж, хамтран ажиллаж, хамт ашиг хүртэх, шударга, зүй зохистой дэлхийн цаг уурын засаглалын систем бүрэлдэж байгааг бэлгэдэж байгаа юм. Хятад улс цаг уурын өөрчлөлтийг даван туулахын төлөө чухал хувь нэмэр оруулсан. Их 20 цаг уурын асуудлаар анхны даргын мэдэгдэл баталж, "Парисын хэлэлцээр"-т тэргүүлэн гарын үсэг зурахыг Хятадын тал санаачилж байна. Хятад улс НҮБ-д батлан зөвшөөрсөн бичгээ гардуулж байгаа нь Хятадын засгийн газрын бат ноттой амлалт юм гэжээ.
Барак Обама хэлэхдээ, цаг уурын өөрчлөлтийн заналхийлэл бол хүн төрөлхтний өмнө тулгарч буй ноцтой сорилт болно. Цаг уурын өөрчлөлтийг даван туулах асуудалд олон улсын хамтын нийгэмлэг хүчлэн чармайх хэрэгтэй. Америк Хятад хоёр орон олон улсын хамтын ажиллагааг ахиулж, "Парисын хэлэлцээр"-ийг батлахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Өнөөдөр Америк Хятад хоёр орон дэлхийн хамгийн том эдийн засгийн цогц, нүүрстөрөгчийн хий хамгийн их ялгаруулдаг орны хувьд "Парисын хэлэлцээр"-ийг зэрэг батлан, хүлээн зөвшөөрч байгаа нь түүхэн ач холбогдолтой юм. Хятадын талтай үргэлжлэн нягт хамтран ажиллаж, улам аюулгүй, цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнцийг байгуулахын төлөө хүчлэн чармайхад Америкийн тал бэлэн байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |