• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзжээ

CRI       (GMT+08:00) 2016-09-04 16:42:30

4-нд Ханжөү хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзсан байна.

Ши Жиньпин Путины Их 20-ын удирдагчдын Ханжөүгийн уулзалтад оролцохоор ирснийг сайшааж байгаагаа илэрхийлжээ. Ши Жиньпин хэлэхдээ, ерөнхийлөгч Путин энэ оны 6-р сард Хятадад айлчлах хугацаандаа бид "Хятад Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ" байгуулсан 15 жилийн ойг хамтдаа өвтэгш ихээр тэмдэглэн 3 чухал хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, бүтээлч хамтын ажиллагааны 30 хэлэлцээрийг үзэгдэх ажиллагаанд оролцон, хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх шийдвэр зоригийг харуулж, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар хоёр тал нийтлэг байр суурьтай байгааг бүх талаар харуулж, Хятад, Орос дэлхийн стратегийн аюулгүй байдал, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтаар хамгаалахыг санал нэгтэй илэрхийлсэн гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, одоогийн байдалд Их 20-ын удирдагчдын Ханжөүгийн уулзалтад талууд өндөр итгэл найдвар тавьж байна. Нэг жилийн турш, Хятадын тал талуудтай хамт дээд уулзалтын гол сэдвийн хүрээнд амжилтад хүрэхийн төлөө инновац, амьжиргааны хүч, хэлхээ холбоотой байх, багтаамжтай байх дэлхийн эдийн засгийг байгуулахын төлөө чармайсан байна гэжээ.

Путин хэлэхдээ, "Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ" байгуулсан 15 жилийн ойг тэмдэглэх үеэр, Оросын тал хоёр орны харилцаа өндөр түвшинд байгаад баяртай байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Орос, Хятадын эдийн засаг. худалдааны харилцаа тогтвортой хөгжиж, хүмүүнлэгийн солилцоо өдөр ирэх тутам нягтарч байна. Хоёр орон олон улсын үйл хэрэгт сайн сайхан хэлхээ холбоо зохицуулалттай байсаар байна. Хятадын талтай хамт хоёр орны улс төрийн итгэлцэл, ард түмний найрамдлыг эдийн засгийн хамтын ажиллагааны хөдөлгөгч хүч болгон өөрчилж, худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү, эрчим хүч, шинжлэх ухаан техник зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөж, хоёр орны ард түмэнд бодит ашиг тус хүртээхэд Оросын тал бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе