• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Гаоли Узбекстаны ерөнхийлөгчийг оршуулах ёслолд оролцов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-09-04 17:19:03

Орон нутгийн цагаар 9-р сарын 3-нд, Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай элч, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли Узбекстаны Самарканд ерөнхийлөгч Ислам Каримовын оршуулах ёслолд оролцов.

Тэрээр Каримовын хөргийн өмнө цэцгэн эрхи өргөж, гашуудлын арга хэмжээнд үг хэлэв.



Мөн өдөр, Жан Гаоли Узбекстаны ерөнхий сайд, буяны арга хэмжээний зөвлөлийн дарга Шавкат Мирзюкоевтэй уулзав. Тэрээр, Хятад улс Узбекстантай тогтоосон харилцааг дээд хэмжээгээр чухалчилж, Узбекстантай хамт эрх тэгш харилцан ашигтай, жаргал зовлонгоо нэгтгэсэн, хамтран ажиллаж, хамт ашиг хүртсэн нэгдмэл цогцыг байгуулахад бэлэн байна гэв.



Хятад улс өндөр дээд хэмжээний төлөөлөгч томилон ерөнхийлөгч Ислам Каримовын оршуулах ёслолд оролцож байгаад Шавкат Мирзюкоев талархаж буйгаа илэрхийлж, Хятад улстай хамт хоёр удирдагчийн тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Узбекстан Хятадын харилцааг тасралтгүй урагшлуулахад бэлэн байна гэв. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе