|
|
||
9-р сарын 5-нд, 2016 оны Хятад, Монгол, Оросын үйлдвэрлэлийн чадавхийн олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт Шилийн хотод болж, үйлдвэрлэлийн чадавхийн бүс нутгуудын хамтын ажиллагааг урагшлуулах талаар харилцан санал солилцож ярилцсан байна.
Шилийн гол аймгийн дэд дарга Өлзий
Үйлдвэрлэлийн чадавхи болон тоног төхөөрөмжийн үйлдвэрийн олон улсын хамтын ажиллагаа бол Хятад улс гадаад худалдаандаа авч хэрэгжүүлж буй "гадагшаа гарах" стратегийн чухал арга барил болох юм. Хятад, Монгол, Орос гурван орон бол найрсаг сайн хөршүүд төдийгүй хамтын ажиллагааны чухал түншүүд юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол, Орос гурван орны хөгжлийн стратеги дээд хэмжээнд уялдан зохицож, эдийн засаг худалдааны олон талт болон хоёр талт хамтын ажиллагаа өрнүүлэхэд ихээхэн сайн суурь тавьж өгсөн байна. Энэ удаагийн чуулга уулзалтад Хятадын Өвөр Монголын худалдааг нэмэгдүүлэх нийгэмлэгийн дэд дарга Жан Хэпин, Монгол улсын аж үйлдвэр, худалдааны нийгэмлэгийн дэд дарга М.Сарандаваа, Оросын Холбооны Бүгд Найрамдах Тува Улсын Их Хурлын гишүүн Бадар Болис нар оролцож үг хэлсэн юм.
Мөн Хятад, Монгол, Оросын аж ахуйн нэгжүүдийн танилцуулга хурал болж, гурван орны аж ахуйн нэгж, пүүс компанийн төлөөлөгчид үг хэлж, танилцуулга хийсэн байна.
Хятадын Өвөр Монголын худалдааг нэмэгдүүлэх нийгэмлэгийн дэд дарга Жан Хэпин
Монгол улсын аж үйлдвэр, худалдааны нийгэмлэгийн дэд дарга М.Сарандаваа
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |