• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Номын үзэсгэлэн худалдаа Улаанбаатарт болж байна

CRI       (GMT+08:00) 2016-09-05 18:00:44

БНХАУ-ын Үндэсний Хэвлэл Мэдээлэл, Радио Телевизийн Ерөнхий Хороо зохион байгуулж, БНХАУ-ын Боловсролын Ном хэвлэлийн импорт экспортын компанийн хамтран зохион байгуулсан "Хятадын Номын Үзэсгэлэн Худалдаа" 9-р сарын 5-ны өдөр Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвд нээгдэв. Тус үзэсгэлэн худалдаанд Ши Жиньпингийн "Төр улсаа засах тухай" зэрэг улс төрийн ном хийгээд ший жүжиг, барилга, хичээл сургалт зэрэг олон төрлийн ном бичиг тавигдсан байна. Үзэсгэлэн худалдаа 6-ны өдрөөс ШУТИС-д үргэлжлэн явагдах бөгөөд хамгийн хямд үнээр Монголын уншигчдад зарагдах юм байна.

Үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаанд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвийн дарга Ли Вэй, МУ-ын БСШУС-ын яамны Соёлын бодлого зохицуулах газрын дарга Н. Болд, МУ дахь Хятад цагаачдын холбооны ерөнхийлөгч Бай Шуанжань нар оролцож, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвийн дэд дарга Хасбагана нээлтийн үйл ажиллагааг удирдан, Ли Вэй, Н. Болд баярын үг хэлж, БНХАУ-ын Боловсролын Ном хэвлэлийн импорт экспортын компанийн төлөөлөгч Гао Жэ үзэсгэлэн худалдаагаа танилцуулсан байна.

\ Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе