|
|
||
АСЕАН-ы даргалагч орон Лаосын ерөнхий сайд Тонглоуны урилгаар Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 6-ны орой тусгай нисэх онгоцоор Вьентьянд хүрэлцэн ирлээ. Тэрээр Хятад-АСЕАН-ы (10+1) удирдагчдын 19-р хурал болон Хятад-АСЕАН-ы яриа хэлэлцээний холбоо тогтоосны 25 жилийн ойн дээд хэмжээний бага хурал, АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын (10+3)-н удирдагчдын хурал, зүүн Азийн дээд хэмжээний 11-р бага хуралд оролцож, Лаос улсад албан ёсны айлчлал хийнэ.
Ли Кэчян "энэ жил Хятад-АСЕАН-ы яриа хэлэлцээний холбоо тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа юм. Хоёр талын харилцаа хөгжлийн шинэ гараандаа байгаа. Миний бие АСЕАН-ы олон орны удирдагчидтай хамт түүхийг эргэн санаж, туршлагаа дүгнэн, ирээдүйгээ төлөвлөж, Хятад-АСЕАН-ы хамтын ажиллагааны шинэ зураг төслийг бүтээхийн зэрэгцээ холбогдох талуудтай (10+3), зүүн Азийн дээд хэмжээний бага хурал зэрэг үйл ажиллагааны хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлэн, бизнесийн хөгжлийн хүрээгээ тэлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад таатай байна гэжээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |