• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Найрамдал сургуульд Хятадын Элчин сайд 500 мянган юаний тусламж үзүүлэв

CRI       (GMT+08:00) 2016-09-07 10:38:15

БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам 9-р сарын 6-нд Хятад Монголын Найрамдал сургуулийн Соёл спортын зааланд өргөтгөл засвар хийж Хятад Монголын Найрамдал Солилцооны Төв болгон байгуулах 500 мянган юаний тусламж үзүүлэх үйл ажиллагааг тус сургуульд зохиож, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин үг хэлсэн бөгөөд тусламжийн мөнгийг тус сургуулийн захирал Жян Шяньмэйд гардуулан өглөө.

Хятад Монголын Найрамдал сургууль анх 1964 онд байгуулагдсан бөгөөд одоо 500 гаруй хүүхэд сурч байгаагийн 90 хувь нь монгол хүүхэд юм байна. Хятад Монголын Найрамдал сургуулийн хичээл сургалтын нөхцөл боломжийг сайжруулах талаар Хятадын Засгийн газрын Цагаачдын ажил хариуцсан алба, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам байнга анхаарал тавьсаар ирсэн бөгөөд тус сургууль Хятад Монгол хоёр орны боловсрол соёлын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж, МУ-ын Засгийн газар, Улаанбаатар хотын сайшаал урамшууллыг хүртсээр ирсний дотор захирал Жян Шяньмэй нь Алтангадас одонгоор шагнуулж байсан юм байна.

Тусламж гардуулах үйл ажиллагаанд Хятадын Элчин сайдын яамны соёлын зөвлөх Ли Вэй, зөвлөх Ли Яньжүнь, улс төрийн газрын дарга Гү Имин, МУ дахь Хятадын Хөрөнгө оруулагчдын холбоо, МУИС-ийн Күнзийн институт, Сайн дурын багш нарын төлөөлөл, Хятад Монгол хоёр орны хэвлэл мэдээдэллийн байгууллага, тэрчлэн тус сургуулийн багш сурагч, эцэг эхийн төлөөлөл нийт 600 гаруй хүн оролцов. Үйл ажиллагаа болсон танхим дүүрэн сурагч хүүхдийн баяр хөөр бялхаж, халуун алга ташилт нижигнэж байлаа.

\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе