• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ын байгуулалт урьдчилан төлөвлөснөөс сайн байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-08 17:59:19
Энэ жил "Нэг бүс нэг зам" санаачилгыг эхлүүлсний 3 жилийн ой тохиож, төлөөлөх чанар бүхий төслүүд хэрэгжихийн хирээр уг санаачилгын ахиц, ололт амжилт урьдчилан төсөөлснөөс давсан байна. Судлаачийн үзэж байгаагаар, Хятад улс болон "Нэг бүс нэг зам" дагуух улс орнууд энэхүү явцад хамтран ажиллаж, хамтаар ашиг хүртэхийг биелүүлж чадсан байна. Хятад улсын дарга Ши Жиньпин анх 2013 оны 9-р сарын 7-ны өдөр Казахстанд төрийн айлчлалынхаа хүрээнд лекц уншихдаа "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийг хамтаар байгуулах чухал санаачилгыг дурдсан юм.

"Евразийн улс орнуудын харилцаа холбоог нягтруулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөгжлийн орон зайг улам тэлэхийн тулд бид хамтын ажиллагааны шинэ хэв загварыг бүтээж, торгоны зам дагуух эдийн засгийн бүсийг хамтаар байгуулж болно. Энэ нь зам дагуух улс орнуудын иргэдэд ач тус хүртээх аугаа үйлс юм".

Үүнээс нэг сарын дараа Ши Жиньпин дарга Индонезд айлчилж, тус орны парламентад илтгэл тавихдаа, "Хятад улс АСЕАН-ы орнуудтай тэнгис дээрх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, "21-р зууны тэнгисийн торгоны зам"-ыг хамтаар байгуулахад бэлэн" гэсэн юм.

"Нэг бүс нэг зам" нь Евразийн эх газрыг холбож, нийтдээ 4 тэрбум 400 сая хүн амыг хамарч, эдийн засгийн нийт хэмжээ нь 23 их наяд ам доллар хүрнэ. Энэ нь дэлхийн нийт хэмжээний 63 болон 29 хувийг тус тус эзэлж байна. Шинжилгээний дүнд харуулснаар, "нэг бүс нэг зам" стратеги нь Хятад улс дунд, урт хугацааны нээлттэй эдийн засгийн тогтолцоо болон эдийн засгийн дипломат харилцаа өрнүүлэх тухай өндөр зиндааны төлөвлөгөө болох төдийгүй, мөн даян дэлхийгээрээ хамтран ажиллаж, хамтаар ашиг хүртэхийг ахиулах тухай "Хятад улсын төлөвлөгөө" болно. 

Саяхан болсон нэг симпозиум дээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ү Хун Бө хэлэхдээ, "Нэг бүс нэг зам" санаачилга болон 2030 оны тогтвортой хөгжлийн төсөл хэтийн төлөв болон үндсэн зарчмын талаар адил төстэй тал байж, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд чухал үйлдэл үзүүлнэ" гэжээ. Тэрээр хэлэхдээ,

"Нэг бүс нэг зам" санаачилгын цөм болсон зориг санаа нь хамтран ажиллаж, хамтаар хожих, хамтаар хөгжиж, хамтаар цэцэглэн хөгжихийг ахиулж, энх тайван хамтын ажиллагаа, нээлттэй, багтаамжтай байх, харилцан итгэлцэж, харилцан ойлголцох болно. Энэ нь 2030 оны тогтвортой хөгжлийн төсөлтэй өртгийн үзүүлэлтийн талаар адил төстэй байна. Үүнээс гадна "нэг бүс нэг зам" санаачилгад бодлогын хэлхээ холбоо, дэд бүтцийг холбох, худалдааг харш саадгүй байлгах, хөрөнгө мөнгийг холбоотой байлган, ардын сэтгэлийг харилцан уялдаатай байлгах зэрэг 5 салбарыг тэргүүлэн хөгжүүлэхээр шийджээ. Энэ нь бидний тогтоосон тогтвортой хөгжлийн 17 зорилттой нягт хэлхээ холбоотой байна" гэжээ.

Одоо 100 гаруй улс орон, олон улсын байгууллага "Нэг бүс нэг зам" байгуулалтад хамрагдаж, Хятад улс зам дагуух 30 гаруй улс оронтой "Нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, 20 гаруй улс оронтой олон улсын аж үйлдвэрийн хамтын ажиллагаа өрнүүлээд байна. НҮБ зэрэг олон улсын байгууллага ч үүнд идэвхтэй оролцон, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын сангаар төлөөлөл болгосон банк санхүүгийн хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, бэлэг тэмдэг болсон чухал төслүүд хэрэгжиж эхлээд байна.

Хятадын Хөгжил, Өөрчлөлтийн Улсын Хорооны хэвлэлийн төлөөлөгч Жао Чэньшинь:"Нэг бүс нэг зам"-ын байгуулалт нь дэд бүтцээр харилцан холбогдохыг эрчимжүүлэх, эх газар, тэнгис далайн хонгилыг байгуулах, үйлдвэрлэлийн чадавхийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалт, худалдааг өргөжүүлэх зэрэг талаар бүр нааштай үр дүнд хүрсэн байна" гэлээ.

"Хятад, Монгол, Орос 3 орны эдийн засгийн хонгилын чиглэл нь Орос, Монгол 2 улстай боомтын хамтын ажиллагааны зарчимт хэлэлцээр тохиролцож, Хятад, Монголын хилийн "Өлзий" боомтыг гадаадад нээлттэй болгосон явдал юм. Ази-Европын эх газрын шинэ гүүр-эдийн засгийн хонгилын чиглэлтэй холбогдуулан, "Хятад-Европын зорчигч тээврийн брэндийн байгуулалтын төсөл"-ийг нийтэлж, нэгдсэн ложистикийн брэндийг бий болгохоор хүч тавин ажиллаж байна. Хятад-Төв, Ази-Баруун, Азийн эдийн засгийн хонгилын чиглэлээр Хятад, Киргиз, Узбекстаны төмөр замынхан тусгай төмөр замын нүхэн замын төсөл хэрэгжүүлэн ашиглалтад оруулж, Тажикстанд эн тэргүүнд нүхэн зам ч нэвтэрлээ. Хятад-төв өмнөд хойгийн эдийн засгийн хонгилын чиглэлээрх хурдны төмөр зам эхний хэсгийн байгуулалтаа эхлүүлж, Хятад, Лаосын төмөр замын байгуулалт урагштай байна. Хятад-Пакистаны эдийн засгийн хонгилын чиглэлээр Пакистаны Каракулун авто замын хоёрдогч шатны барилга байгуулалт, Карачийн хурдны авто замын байгуулалтын ажил эхлээд байна. Бангладеш, Хятад, Энэтхэг, Мьянмарын эдийн засгийн хонгилын чиглэлээр 4 орны хамтран хийсэн судалгааны талаар Хятадын талын тайланг нэгэнт гаргаад байна. Тэнгис дээрх 21-р зууны "Торгоны зам"-ийн чиглэлээр Шри-Ланкийн Коломбо гармын хотхоныг байгуулах ажил сэргэн явагдаж, Грекийн Пейрайеус гармын хувьцааны эрхийг худалдан авах төслийг бүрэн дуусгасан" гэж тэрээр тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе