• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүн Азийн хамтын ажиллагаанд түлхэц өгч, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийг ахиулъя

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-09 10:09:44

Орон нутгийн цагаар 8-ны үдээс өмнө Вьентьянд болсон Зүүн Азийн 11 дэх чуулга уулзалтад оролцох үедээ Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх Хятад улсын байр суурийг тодорхойллоо.

Нэгд, Хятад улс бол "НҮБ-ын тэнгис далайн конвенц"-ын үндэслэн байгуулагч орон байж, түүнийг үнэнч шударгаар мөрдөж хэрэгжүүлсээр ирсэн. Хоёрт, өнгөрсөн 10 гаруй жилийн турш, Хятад болон АСЕАН-ы орнууд "Өмнөд Хятадын тэнгисийн холбогдох талуудын үйл ажиллагааны тунхаг"-ийг байгуулсны ачаар уг бүс нутаг энх тайван, тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн. Гуравт, Хятад улс болон АСЕАН-ны орнууд "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны баримжаа"-г тогтоох зөвшилцлийг идэвхтэй ахиулж байгаа бөгөөд санал зөрөлдөөнөө зохицуулахаас өмнө түүнийг тогтоон барьж, хамтын ажиллагааг ахиулж байна. Өчигдөр Хятад-АСЕАН-ы удирдагчид тэнгис дээрх хамтын ажиллагааны ололт амжилтын тухай хоёр ч баримт бичгийг баталсан" гэжээ.

Тэрээр цохон тэмдэглэхдээ "Хятад улс өмнөд Хятадын тэнгисийн асуудалд хэзээд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахыг угтвар болгон, бүтээлч, хариуцлагатай байр сууринаас хандаж байна. Үүний зэрэгцээ талуудтай хамтдаа чармайж, өмнөд Хятадын тэнгисийг бүс нутгийн иргэдэд ач тус хүртээсэн энх тайван, хамтын ажиллагаа, найрамдлын усан хил болгон бүтээн байгуулахад ч бэлэн" гэжээ.

Чуулга уулзалтын дараа, Ли Кэчян АСЕАН-ы 10 орон болон БНСУ, Япон, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд зэрэг орны удирдагчдын хамт "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээр"-ийн тухай хамтарсан мэдэгдэл нийтлэх ёслолд оролцжээ. \Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе