• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"9.11"-ний хэргийн 15 жилийг ойг дурсах ажиллагаа зохиов

CRI       (GMT+08:00) 2016-09-12 16:02:33

9-р сарын 11-нд АНУ-ын Ню-Йорк хотод "9.11"-ний хэргийн 15 жилийн ойг дурсгах үйл ажиллагаа зохиож, террорист халдлагад хохирсон хүмүүсийн гэр бүлийнхэн Дэлхийн худалдааны төвийн хос цамхгийн дурсгалын туурьд очиж амь үрэгдэгсдийг дурсан гашуудаж, амь насаа зориулсан аврагчдад хүндэтгэл илэрхийлсэн байна.

2001 онд Дэлхийн худалдааны төвийн хос цамхаг, Пентагоны байр, 93-р нислэгийн онгоцыг дайрсан халдлагууд, түүнчлэн 1993 онд Дэлхийн худалдааны төвийг тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн халдлагад хохирч нас барагсадын ар гэр төрөл төрөгсөд гээд нийт 1000 гаруй хүн Манхэттен дүүргийн "9.11"-ний дурсгалын өргөн чөлөөнд зохиогдсон хүндэтгэн дурсах үйл ажиллагаанд уригдан оролцсон байна.

Дурсах үйл ажиллагаа өглөөний 7 цагт эхэлж, 4 цаг гаран үргэлжилсэн үйл ажиллагааны явцад эмгэнэлт мөчүүдийг санагалзан 6 удаа дуугүй гашуудсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе