• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оны эхний 8 сард Хятад улсын гадаад шууд хөрөнгө оруулалт 53.3 хувиар нэмэгджээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-14 20:56:05

2016 оны 1-8-р саруудад Хятад улсын гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ 775 тэрбум 120 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 53.3 хувиар нэмэгдсэн тухай Хятадын ХЯ-ны хамтын ажиллагааны хэлтсийн хариуцлагатан 14-нд хэллээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улсын гадаадад хөрөнгө оруулах ажил төрөл хөгжлийн нааштай төлөвөө хадгалж, дотоодын хөрөнгө оруулагчид дэлхийн 160 гаруй улс орон, бүс нутгийн 6000 гаруй аж ахуйн нэгжид банк санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт хийсэн гэжээ.

ХЯ-ны тоо баримтын дагуу, оны эхний 8 сард, Хятад улс хилийн чанадад нийтдээ 871 тэрбум 680 сая юанийн өртөг бүхий шинэ гэрээт төсөл байгуулсан нь 2015 оны мөн үеийнхээс 6.2 хувиар нэмэгдэж, 8-р сарын эцсийн байдлаар Хятад улс хилийн чанадад нийтдээ 97 мянга 800 хөдөлмөр хүч томилсон юм байна.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе