• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Мэдээллийн торгоны зам"-ыг сайтар бүтээн байгуулах шаардлагатай

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-20 10:42:36

19-нд Шинжяны Өрөмчид "Харилцан саадгүй холбогдох нь хэвлэлийн хамтын ажиллагааны шинэ боломж юм" гэсэн уриатай "Хятад-Ази Европын 5-р яармаг"-ийн хэвлэлийн сайд нарын чуулга уулзалт болов. Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын комиссын Пакистаны талын дарга Мушахид Хуссэйн Сайед тус чуулга уулзалт дээр үг хэлэхдээ "Мэдээллийн торгоны зам"-ыг сайтар бүтээн байгуулж, торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг дэмжих шаардлагатай байна" гэжээ.

Хятад, Пакистан, Афганистан, Австри, Беларус зэрэг орон болон олон улсын байгууллагаас хүрэлцэн ирсэн хэвлэлийн сайд, засгийн газрын төлөөлөгч, хэвлэлийн хариуцлагатай ажилтнууд уг чуулга уулзалтад оролцов. Мушахид Хуссэйн Сайед хэлсэн үгэндээ, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг урагшлуулахад зөвхөн засгийн газрын үйл ажиллагаанд л хязгаарлагдахгүй юм. Түүнчлэн олон орны парламент, нийгэм, залуучууд, эмэгтэйчүүд, бизнесийн салбарын удирдагчид, хэвлэл, эрдэм шинжилгээний салбар болон зөвлөхүүд зэрэгтэй холбогдоно. Соёлын солилцоо, иргэд хоорондын найрсаг харилцаа нь торгоны замын сэргэн мандалт болон хөгжлийн явцад зангилаа гол үүрэг гүйцэтгэх болно" гэжээ.

Харин Мушахид Хуссэйн Сайед хэлсэн үгэндээ "Хятад, Пакистан хоёр орны иргэдийн ойлголцол болон найрсаг харилцааг нэмэгдүүлэх талаар ХОУР чухал үүрэг гүйцэтгэсэн юм" гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ "Хятадаас хүрэлцэн ирсэн байгууллага болон хувь хүн бүхэнтэй хамтран ажиллаж, "нэг бүс нэг зам"-ын харилцан саадгүй холбогдох салбарыг урагшлуулахад Пакистаны тал бэлэн байна" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе