
9-р сарын 20-нд, "хамт зөвшилцөн, хамт байгуулах замаар торгоны замыг хамтдаа хуваалцая: боломж ба ирээдүй" сэдэвт Хятад-Ази Европын 5-р яармаг Өрөмчид эхлэв. Нийт олон улсын 6 байгууллага, 57 орон, бүс нутгийн зочид төлөөлөгчид хурал үзэсгэлэнд оролцож, дотоодын 2192 аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож, мэргэжлийн худалдан авагчдын тоо 3500-д хүрч, олон төрлийн тоо хэмжээ бүгд шинэ амжилт тогтоов.
БХАТИХ-ын Байнгын Хорооны дэд дарга, Тажикистаны ерөнхий сайд, Пакистаны Үндэсний Ассамблейн дарга болон Армени, Беларус, Казакстан зэрэг орны улс төрийн томчуул нээлтийн ёслол ба Хятад-Ази Европын эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцов.