• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Шинэ Зеландын ерөнхий сайдтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-09-20 16:48:16

Синьхуа Агентлагийн мэдээ: Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 19-нд Нью-Йорк дахь буусан буудалдаа Шинэ Зеландын ерөнхий сайд Жон Кейтэй уулзсан байна.

Ли Кэчян: Өдгөө Хятад Шинэ Зеландын харилцаа эрүүл хөгжлийн хандлагаа хэвээр хадгалж байна. Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа урагштай, олон улс болон бүс нутгийн үйл хэрэг дэх харилцаа холбоо маш сайн байна гэжээ.

Жон Кей: Шинэ Зеланд, Хятадын харилцааны хөгжил урагштай, дээд давхаргын харилцаа маш сайн байна гэжээ.

Хоёр тал бас Сири, Солонгосын цөмийн асуудлаар саналаа солилцож, Ли Кэчян Хятадын зарчимт байр суурийг тодорхойлсон байна. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе