• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын мэргэжлийн бөхийн анхдагч холбоот барилдаан Хөх хотод болно

CRI       (GMT+08:00) 2016-09-20 17:03:56

2017 оны олон улсын мэргэжлийн бөхийн анхдагч холбоот барилдааны хэвлэлийн бага хурал энэ сарын 20-ны өдрийн үдээс өмнө Хөх хотод боллоо. Хуралд ӨМ-ын спортын товчоо, ӨМ-ын бөхийн нийгэмлэг зэрэг байгууллагын төлөөлөгчид болон Зүүн Үзэмчин хошуугаар нутагтай аварга Баярбаатар зэрэг бөхчүүдийн төлөөлөл оролцжээ.

Хурлыг зохион байгуулж байгаа ӨМ-ын бөхийн нийгэмлэгийнхэн монгол бөхийн соёл, хөгжлийн хандлага, олон улсын мэргэжлийн бөхийн барилдааныг зохион байгуулж байгаа зорилго, ач холбогдлын талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Анх удаагийн Олон улсын мэргэжлийн бөхийн барилдааныг ирэх 10-р сарын 29--30-ны өдрүүдэд зохион байгуулах ба барилдаанд Хятад, Монгол, Япон, БНСУ, Казахстан зэрэг олон улсын бөхчүүд оролцох болно.

/Талын Дуу Хоолой Радиогийн сэтгүүлч Хасмөчир мэдээлэв/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе