|
|
||
Орон нутгийн цагаар 9-р сарын 19-ний өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн асуудлаарх хурлыг даргалж, үг хэлэв. Тус чуулганд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71-р чуулганы дарга Петер Томсен болон НҮБ-ын чухал салбарууд болон олон улсын чухал байгууллагын хариуцлагатнууд оролцов.
Ли Кэчян чуулганы үеэр хэлэхдээ "Жилийн өмнө НҮБ-ын хөгжлийн дээд хурлаас "Дэлхийгээ өөрчлөе-2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-ийг батлав. Хятадын тал болон олон орон хамтдаа уг хөтөлбөрийг урагшлуулах хүсэл шийдвэртэй буйгаа Хятад улсын дарга Ши Жиньпин олон улсын хамтын нийгэмлэгт харуулсан юм. 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлэх талаар саяхан хуралдсан "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын Ханжөүгийн дээд хурлаас амласан юм. Тогтвортой хөгжлийг урагшлуулах бол дэлхийн чанартай асуудлуудыг зохицуулах үндсэн бодлого юм. Дэлхийн эдийн засгийн сэргэлт сул дорой, эрсдэл бэрхшээл улам нэмэгдэж буй өнөөдөр, энэхүү хөтөлбөрийг түргэтгэх нь маш чухал бодитой мөртөө алс хэтийн ач холбогдолтой юм" гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, ирээдүйн зүг хандаж, Хятад улс 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг бүх талаар эхлүүлж, "Хятад улсаас 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх өөрийн төсөл"-ийг баталсан төдийгүй түүнийг удахгүй нийтлэх болно. Энэ нь Хятад улсаас тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагааны чиглэлийг хангасан байна" гэжээ.
Хурлаас албан мэдээ нийтэлж, тогтвортой хөгжлийн зорилтыг бүх дэлхийгээрээ биелүүлэх ажлыг урагшлуулах болон олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг талаар бодлогын чанартай санал дэвшүүлсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |