• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян АНУ-ын эдийн засаг, банк санхүүгийн салбарынхантай ярилцав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-09-21 16:33:20

Орон нутгийн цагаар 9-р сарын 20-нд Нью-Йорк хотноо Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, АНУ-ын эдийн засаг, банк санхүү, зөвлөхүүд, хэвлэл зэрэг олон салбарын хүмүүстэй ярилцаж, Хятад Америкийн харилцаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа зэрэг хамтаар анхаарч буй асуудлаар харилцан санал солилцсон байна. Bloomberg компанийг үүсгэн байгуулагч Bloomberg хурлыг даргалсан байна.



Ли Кэчян: Хятад, Америк нь хөгжиж буй хамгийн том орон, хамгийн том хөгжсөн орны хувьд, хоёр орон улс төрийн тогтвортой харилцаа, эдийн засаг, худалдааны нягт харилцаагаа хэвээр хадгалан хөгжүүлж байна. Энэ нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй бас дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлд ашигтай юм. Соёлын нөхцөл, улсын байдал адилгүйгээс болж, Хятад Америкийн хооронд зарим санал зөрөлдөөн байх нь зайлшгүй юм. Гэвч хамгийн зангилаа зүйл бол хоёр орны харилцааны гол урсгал, том чиглэл юм. Хятад Америк дипломат харилцаа тогтоосон хэдэн арван жилийн турш, хэдийгээр саад бэрхшээл тасралтгүй тохиолдсон боловч хэзээд саруул дардан байсан юм. Энд хүрэлцсэн ирсэн олон салбарын хүмүүс бодит үйл ажиллагаагаар дамжин Хятад, Америкийн харилцаа тасралтгүй урагшлан хөгжихийг ахиулахыг хүсэж байна гэжээ.


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе