• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бодит эдийн засгийн хөгжил болон юань олон улс тийш хөгжихийг урагшлуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-21 16:44:20

Торгоны замын эдийн засгийн бүсийн чухал бүрэлдэхүүн хэсгийн хувьд, Шиньжян бол Төв Ази, Европ тийш хандсан чухал үүд хаалга юм. "Нэг бүс нэг зам" үндэсний стратегийн удирдлага дор, Шиньжян банк санхүүгийн үйлчилгээ, ялангуяа юанийн хил дамнасан үйл ажиллагааг шинэчлэх, орон нутгийн бодит эдийн засгийн хөгжил, "гадагш гарах"-д хөдөлгөгч хүчний дэмжлэг болсон байна. Мөн юань олон улсын валют болох үйл явцыг түргэтгэхэд ашигтай юм.

Кашгарын эдийн засгийн нээлттэй бүсэд байдаг Шиньжяны Хуа Дяний Кашгар дулааны цахилгааны корпораци бол орон нутгийн том оврын чухал аж ахуйн нэгжийн нэг юм. Сүүлийн үед цахилгаан эрчим хүчний хөрөнгө оруулалтын чухал төсөл буюу 2 × 350MW дулаан цахилгааны нэгдсэн үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийг хэрэгжүүлж эхэлсний дараа, энэ нь Кашгар районы цахилгаан хангамжийн чухал эх үүсвэр болж, холбогдох салбарыг дагуулан хөгжүүлэх талаар илэрхий үүрэг гүйцэтгэх болно. Харин энэ том төслийн хөрөнгө мөнгө юанийн хил дамнасан зээлээс эх үүсвэртэй юм.

Энэ оны 2 болон 7-р сард, тэд хоёр удаа Кашгарын Бүтээн Байгуулалтын банкнаас 260 сая юанийн хил дамнасан зээл авч, шинэ төслийн хэрэгжилтэд зарцуулсан байна. Тус компаний дэд ерөнхий захирал Ван Лэй юаний хил дамнасан зээлийн сайн талаар танилцуулахдаа,"Хил дамнасан, дотоод дахь зээл хоёр нь ялгаа зөрөөтэй байдаг. Хил дамнасан юаний зээлийн хүү дотоод дахь юаний зээлийн хүүгээс 10 орчим хувиар бага байдаг. Үүнээс гадна, хил дамнасан юанийн зээлийн үйлчилгээ хийхээр өргөдөл өгсөн үед гаргасан баримт бичиг дотоод дахь зээлийнхтэй үндсэндээ адил, журам дараалал нь өөр зүйлгүй, баримт гүйцэтгэл нь ч хялбар юм. Зээлийн хэмжээ нь дотоодын банкны итгэмжийн зээлийн цар хэмжээнд хязгаарлагдахгүй учраас банкны итгэмжийн зээлийн цар хэмжээ хүрэхгүйгээс болж зээл олгож чадахгүй асуудал гарахгүй. Бид Шиньжяны өмнөд нутгийн бусад аймаг, жөүд ч төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд дараачийн шатанд иймэрхүү хэлбэрээр хөрөнгө нийлүүлэхээр төлөвлөж байна" гэжээ.

Хятадын Төв банк-Хятадын Ардын Банкны Кашкар дахь салбар банкны захирал Ван Шяодүн хэлэхдээ:"2015 оны 12-р сарын 18-нд, Ардын Банкны Өрөмч дэх төв салбараас "Шаньжяны Кашкар, Хоргосын эдийн засгийн чөлөөт бүсийн хил дамнасан юаний зээлийн үйлчилгээний удирдлагын туршилтын журмаар ажиллуулах түр арга"-ыг нийтэлж, Кашкарын эдийн засгийн чөлөөт бүс болон Шиньжяны өмнөд нутгийн 4 аймаг, жөүгийн бодит эдийн засгийн хөгжилд банк санхүүгийн бодлогын шинэ дэмжлэг үзүүлсэн юм. Өнөөг хүртлэх байдлаар, нийт 902 сая юаний хөрөнгө оруулаад байгаа бөгөөд бодитоор оруулсан хөрөнгө нь 501 сая юаньд хүрсэн байна" гэлээ.

Хил дамнасан юанийн ажлын хөгжил нь бодит эдийн засаг, банк санхүүний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятадын Бүтээн Байгуулалтын Банкны Шиньжяний салбар банкны захирал Шюй Жюнь хэлэхдээ, Хил дамнасан юань нь дэлхийн хэмжээнд, хоёр зах зээлийг ашиглаж, эдийн засаг худалдаа, эдийн засгийн бүтээн байгуулалтад үйлчлэх болно. Учир нь хил дамнасан юань нь аж ахуйн нэгжүүдийн "Гадаадад гарах" асуудалд дэмжлэг болж, гадаад дахь юанийг ашиглаж, дотоодын эдийн засгийн бүтээн байгуулалтад үйлчилж, хил дамнасан юань нь юанийн дотоод гадаадын үйлчилгээнд зам тавьж өгсөн байна. Үүнээс гадна, хил дамнасан юанийн шинийг бүтээх ажил нь бүх дэлхийн банк санхүүгийн зах зээлийн мөнгийг ашиглаж, дотоодын юанийн үнэ хилийн чанадаас өндөр байх үед хилийн чанадын юанийн хадгаламжийг татан авч, дотоод гадаадын бодит эдийн засгийн хөгжилд банк санхүүгийн үйлчилгээ үзүүлж болох юм гэжээ.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе