|
|
||
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 20-ны үдээс хойш Нью-Йоркт Францын ерөнхийлөгч Францис Олландтай уулзлаа.
Ерөнхий сайд Ли Кэчян дарга Ши Жиньпины дотнын мэндчилгээг ерөнхийлөгч Францис Олландад уламжлав. Ли Кэчян, Хятад Франц хоёр орны харилцаа эрүүлээр хурдтай хөгжиж байна. Одоогийн олон улсын улс төр, эдийн засгийн нөхцөлд хоёр орон стратегийн харилцаа холбоо, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Хоёр тал харилцан хүндэтгэн, эрх тэгшээр харилцаж, дээд давхаргын харилцаагаа нягтруулж, улс төрийн итгэлцлээ бэхжүүлэн, дипломат харилцаагаа тогтвортой хөгжүүлэх ёстой гэлээ.
Ерөнхийлөгч Францис Олланд, Франц Хятадын харилцаа өрнө дахины орнууд болон Хятадын харилцааны тэргүүн эгнээнд хөгжиж ирлээ. Франц улс Хятад хоорондын найрамдлаа нандигнан үздэг. Мөн Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв байдалд итгэл дүүрэн байна. Хятад оронтой цөмийн эрчим хүч, хөдөө аж ахуй, банк санхүү, аялал жуулчлал, гурав дахь талын зах зээл зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж байна. Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах талаар Хятад улсын үзүүлсэн хувь нэмрийг сайшааж байна гэжээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |