|
|
||
Орон нутгийн цагаар 21-нд Нью-Йоркт Хятадын Гадаад харилцааны сайд Ван И, Монгол улсын Гадаад харилцааны сайд Мөнх-Оргилтой уулзав.
Ван И: Монгол улс бол Хятадын найрсаг хөрш юм. Монголын тал, Хятад, Монголын харилцааг гадаад харилцааныхаа стратегийн тэргүүн чухал байранд тавьж буйг Хятадын тал сайшааж байна. Хоёр орны харилцааны хөгжлийн шинэ боломжийг ашиглан, хоёр орны удирдагчийн тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, "нэг бүс нэг зам" санаачлага, Монголын "талын зам стратег"-ийг холбож, хоёр орны хамтын ажиллагааны нөөцийг улам илрүүлэн гаргахыг хүсэж байна. Уул уурхайн уламжлалт хамтын ажиллагааг хэвээр хадгалахын зэрэгцээ, орон сууцны бүтээн байгуулалт, тариалан мал аж ахуй зэрэг хамтын ажиллагааны шинэ салбарыг идэвхтэй өргөжүүлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны тогтвортой өсөлтийг зэрэг идэвхжүүлж, Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд тусална. Хоёр орон улс төрийн намын харилцааг өргөжүүлж, төр засгаа зассан туршлагаа солилцохыг эрчимжүүлж, олон улсын олон талт үйл хэргийн явцад уялдаа холбоогоо хэвээр хадгалах ёстой гэжээ.
Хоёр орны харилцааг хөгжүүлэх талаарх сайд Ван И-гийн санаа бодлыг Мөнх-Оргил сайшаав. Тэрээр: Монгол Хятадын харилцааг хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Монгол Хятадын хамтын ажиллагааны цаашдын үргэлжлэлийг Монголын тал хэвээр хадгалж, хоёр орны дээд давхаргын харилцааг улам нягтруулж, Хятадын талын "нэг бүс нэг зам" санаачлагатай сайтар холбогдож, дэд бүтэц зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |