• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Наваз Шарифтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-22 10:00:26

Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 21-нд Нью-Йоркт Пакистаны ерөнхий сайд Наваз Шарицтай уулзлаа.

Ли Кэчян: Хятад, Пакистан ямар ч байдалд хөгжих стратегийн хамтын ажиллагааны түнш бөгөөд хэзээд бие биедээ харилцан тусладаг, бат бэх найрамдалтай юм гэжээ.

Эдүгээ Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилоор гол болгосон ажилч хэрэгч хамтын ажиллагаа ахисан байна. Дараачийн шатанд энэ талын төлөвлөгөө, бүтээн байгуулалтын ажлыг хоёр тал сайн хийж, Гвадар боомт, иж бүрэн тоног төхөөрөмжийн байгуулалтыг түргэтгэн, аж үйлдвэрийн паркт улам олон аж ахуйн нэгжийг оруулж, боловсрол, эрүүл мэнд, эмчилгээ, ундны ус зэрэг иргэдийн амьжиргаа, олон нийтийн ашгийн төлөөх төслийн чиглэлээр хамтран ажиллаж, Пакистаны улам олон иргэнд үр өгөөжийг нь хүртээхийг хүсэж байна гэж тэрээр тэмдэглэв.

Наваз Шариф: Пакистан, Хятад бол чин үнэнч найз, түнш бөгөөд бие биеэ дэмждэг. Пакистан, Хятадын найрамдлыг Пакистан чухалчилж, хоёр орны хамтын ажиллагааг ахиулахын төлөө хүчин чармайлт гаргаж, Пакистан, Хятадын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалт ахиж буйд баяртай байна. Пакистаны тал хонгилын бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж, Хятадын талын барилгачдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе