|
|
||
Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 20-ны орой Нью-Йоркийн Эдийн засгийн клуб, Америк-Хятадын харилцааны хороо, Америк-Хятадын худалдааны хорооны хамтран хийсэн дайллагад оролцон үг хэлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.
Дэлхийн эдийн засгийн сэргэлтийн эрч хүч тааруу, геополитикийн мөргөлдөөн хурцадсаар буй зэрэг тогтворгүй, урьдаас төсөөлөхийн аргагүй хүчин зүйл оршиж буй өнөөгийн байдалд нэг л дэлхийд амьдарч буй улс орнууд амин хувиа бодож болохгүй. Эдүгээ, Хятадын эдийн засаг 6-7 хувийн хурдаар өсөн нэмэгдэж байгаа нь GDP-ийн жилийн өсөлт 800 тэрбум ам.долларт хүрч байгааг харуулж буй бөгөөд тэр нь дунд зэргийн эдийн засгийн нэг цогцын эдийн засгийн нийт хэмжээтэй тэнцэж байгаа юм гэж тэрээр тэмдэглэв.
Америкийн Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер: Дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр орны хувьд Америк, Хятад хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, санал зөрөлдөөн гарахаас зайласхийж, нэгдсэн ойлголтоо бэхжүүлж, хоёр орны харилцааны хөгжил, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд чухал хувь нэмэр оруулах үүрэг хариуцлагатай юм гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |