• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын хөрөнгө хуримтлуулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-22 10:24:36

Хятадын ардын банкны дэд захирал Чэнь Юйлү 21-нд болсон Хятад-Ази Европын яармагийн торгоны замын санхүү эдийн засгийн чуулганд хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын ардын банк зэрэг санхүү эдийн засгийн удирдлагын салбар банк санхүүгийн байгууллагуудыг уриалан "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад нэгдэхийг дэмжиж, тогтолцоог боловсронгуй болгож, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын хөрөнгө хуримтлуулах ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна гэжээ.


Энэ оны 1-8-р сард Хятадын "Нэг бүс нэг зам" дагуу улс орон, газар нутагтай юаниар хил дамнасан наймаа хийсэн орлого 86 тэрбум юаньд хүрчээ. Одоо Ардын банк "Нэг бүс нэг зам" дагуу 21 улс орон, газар нутгийн төв банктай хоёр талын мөнгийг харилцан солих гэрээ байгуулж, сольсон хэмжээ 1.4 триллион юаньд хүрэв. "Нэг бүс нэг зам" дагуу 6 орон хилийн чандад юаниар хөрөнгө оруулах эрх авч, 5 орон юаниар төсөв тооцоо хийх эрхтэй болсон. Хятад болон Тайланд, Казахстаны банкнууд хоорондоо мөнгө солих харилцаа холбоо тогтоож, зах зээлийн өртгийг бууруулж чадаж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе