|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 9-р сарын 22-нд Оттавагийн амбан захирагчийн ордонд Канадын амбан захирагч Дэвид Жонсонтой уулзав.
Ли Кэчян хэлэхдээ "Хоёр орны засгийн газар болон хоёр ард түмний хамтын хүчин чармайлтаар Хятад, Канадын харилцаа тогтвортой түргэн хөгжинө гэдэгт итгэн найдаж байна" гэжээ.
Дэвид Жонсон хэлэхдээ "Канад, Хятад бол сайн анд, хуучин түнш юм. Хоёр ерөнхий сайдын жил тутмын яриа хэлэлцлийн механизм олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн солилцоог чангатгаж, хоёр орны ард иргэдэд үнэн бодитой ашиг шимийг хүртээнэ. Хоёр орны ирээдүй улам гэгээтэй сайхан болно гэдэгт итгэн найдаж байна" гэжээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |