|
|
||
Канадад айлчилж буй Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 22-ны өдөр Оттава хотноо Канадын ерөнхий сайд Жастин Трюдотай хэлэлцээ хийж, Хятад Канадын ерөнхий сайд нарын жил тутмын яриа хэлэлцээний механизмыг албан ёсоор эхлүүлж, хоёр талын төлөөлөгч "Гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэл" зэрэг худалдаа хөрөнгө оруулалт, банк санхүү, аялал жуулчлал, боловсрол, хууль зүйн салбаруудын хамтын ажиллагааны 14 баримт бичигт гарын үсэг зуржээ.
Дээд түвшний яриа хэлэлцээний механизмыг эхлүүлэх нь Хятад Канадын харилцааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт ерөнхий сайд нар санал нэгдэв. Хоёр талын худалдаа эдийн засгийн харилцаа нь ерөнхий сайд нарын энэ удаагийн хэлэлцээний гол агуулга байж, худалдааны ажлын хэсэг байгуулахыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2025 он гэхэд хоёр талын жуулчдын харилцан зорьж очих хэмжээг хоёр дахин болгох зорилго тогтоожээ. Түүнчлэн олон улсын хэмжээнд авилга, оргон зугтаж буй гэмт хэрэгтнийг буцаан авчрах талаарх Хятад, Канадын хамтын ажиллагаа ч хүмүүсийн анхаарлыг татаж байна.
Ерөнхий сайд Ли Кэчян хэлэхдээ, "Хятад улс хөгжингүй орныг хамарсан 40 гаруй улс оронтой гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх гэрээ байгуулав. Хятад, Канад энэ асуудлаар нээлттэй байр суурьтай байгаа" гэжээ. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |