|
|
||
Хятадын Албаны байгууллагаас өчигдөр танилцуулсан тоо баримтад өгүүлснээр 2015 онд Хятад улсаас ОХУ-д оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ шинэ рекорд тогтоосон байна.
Хятадын Худалдааны яам, Статистикийн үндэсний газар, Гадаад валютын удирдлагын үндэсний газар 22-нд "2015 оны Хятад улсын хилийн чанад дахь шууд хөрөнгө оруулалтын статистикийн тайлан"-г нийтэлж тэмдэглэхдээ, 2015 онд Хятад улсаас Оросод оруулсан шууд хөрөнгө оруулалт хурдтай нэмэгдэж, бүтэн жилийн хугацаанд 2 тэрбум 961 сая ам долларт хүрч, шинэ рекорд тогтоосон бөгөөд энэ нь 2014 оны өсөлтийн хурдаас 367.3 хувиар илүү байж, Европ тив дэх шууд хөрөнгө оруулалтын 41.6 хувийг дангаараа эзэлсэн байна. Бизнесийн салбарын хувьд уул уурхайн салбарт 47.6 хувь, Банк санхүүгийн салбарт 25.9 хувь, хөдөө аж ахуйн салбарт 11.7 хувь, боловсруулах салбарт 9.3 хувь байгаа юм байна.\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |