• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын хүчин чармайлтыг сайшаав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-29 18:11:33

"Улаан загалмай", "Улаан хавирган сар" нийгэмлэгийн олон улсын холбооны нарийн бичгийн дарга Хажи Асиф 28-нд Бээжинд хүрэлцэн ирж, Хятадын Улаан загалмайн нийгэмлэгт айлчлав. Хажи Асиф манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян НҮБ-ын ерөнхий ассамблейн хуралд Хятад улс дүрвэгсдийн хямралыг зохицуулах асуудалтай холбогдуулан хийсэн амлалтыг тэрээр сайшааж буйгаа илэрхийлэв. Тэрээр мөн "хөрөнгө мөнгө, хүн хүч дутагдсаар байна, хүмүүнлэгийн арвин туслалцаанд улс орнуудын нэн илүү хичээл зүтгэл, дэмжлэг туслалцаа шаардагдаж байна" гэж тэмдэглэжээ. Хятад улс дүрвэгсдийн хямрал болон цагаач иргэдийн асуудлыг зохицуулах явдлйг дээд хэмжээнд чухалчилсаар ирсэн бөгөөд саяхан Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян НҮБ-ын Дүрвэгсэд болон цагаач иргэд их хэмжээгээр шилжих асуудлыг зохицуулах тухай дээд хэмжээний хуралд, Хятад улс дахин 100 сая ам. долларын хүмүүнлэгийн тусламж олгож, хөгжиж буй орнуудын дүрвэгсэд болон цагаачдын ажлыг дэмжихэд зарцуулахад бэлэн байна" гэсэн юм. Хажи Асиф, "олон улсын хамтын нийгэмлэг нэн илүү дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэж байна. Үүнд Хятад улс нь найдвартай түнш юм" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе