• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний ахиц удаан байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-29 16:08:38
Европын холбооны комиссын 28-нд нийтэлсэн дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх ахицын тухай сүүлийн үеийн тайланд дурдсанаар, дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх тухай төлөвлөгөөг хэрэгжүүлсэн нэг жилийн хугацаанд Европын холбооны гишүүн орнуудын хэрэгжилт удааширсан, эсвэл амлалтаа хэрэгжүүлэхээс татгалзсан зэргээс болоод 2017 оны 9-р сард 160 мянган дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх тухай урьдчилсан төлөвлөгөө зорилтдоо хүрэх найдвар тодорхой бус байна.
 
Европын холбооны комиссын мөн өдөр нийтэлсэн тайланд, 2015 оны 9-р сараас Европын холбоо дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх тухай төлөвлөгөөг боловсруулснаас хойш нийт 5651 дүрвэгсдийг Грек болон Италиас бусад гишүүн орнуудад нүүлгэн шилжүүлсэн юм.
  
Товлосон зорилтдоо хүрэхийн тулд, Европын холбооны гишүүн орнууд дараачийн нэг жилд Грек болон Италиас 154 мянган дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай юм. Европын холбооны амлалтаа биелүүлэх явдал худлаа болж мэднэ гэж Европын холбооны хэвлэлийн тоймч үзсэн байна. \Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе